“Бээжин марафон-2020”-ийг анх удаа цуцаллаа

“Бээжин марафон-2020”-ийг анх удаа цуцаллаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2020 онд болох марафон гүйлтийн тэмцээнийг “COVID-19” халдварыг хяналтад авах протоколуудыг харгалзан цуцаллаа гэж уг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.

Энэхүү тэмцээнийг 40 жилийн хугацаанд анх удаа цуцалж байгаа юм. Гэхдээ эрсдлийг тооцож, аюулгүй байдлаа юун түрүүнд харгалзах ёстой тул цуцлах нь зүйтэй хэмээн Хятадын интернэт хэрэглэгчид сайшаан хүлээн авчээ. 

Тус тэмцээнд БНХАУ-ын бүхий л иргэн оролцох боломжтой бөгөөд орон нутгаас хүртэл тамирчид хүрэлцэн ирж оролцдог өргөн хүрээний тэмцээн юм. Өнөөдөр тус улсад коронавирусийн 16 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Эх сурвалж: Xinhua