Осол гаргасан жолооч засварчинг хараагүй хэмээн мэдүүлжээ

2020-12-03 15:31

Осол гаргасан жолооч засварчинг хараагүй хэмээн мэдүүлжээ

Өнөөдөр /2020.12.03/ 07.00 цагийн үед "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хашаанд ноцтой осол гарч хүний амь нас эндсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл амиа алдсан ажилтан нь захиргааны ажилтан бус засварчин байсан байна. Тодруулбал, өглөө шугам замд гарсан автобус эвдэрч эргэж бааздаа ирсэн байна. Ингээд засварчин засах үед тус автобусны бус өөр жолооч ирж хөдөлгөснөөр уг осол гарсан гэх мэдээлэл байна. 

Жолоочийн хувьд засварчинг засварын ажил хийж буйг хараагүй хэмээн мэдээлж буй бололтой. 

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хувьд жолоо дамжуулах, автобус солихыг дотоод журмаараа хориглодог аж. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

2020-12-03 10:53

"Автобус нэг" баазын ажилчин захиргааны ажилтнаа дайрч амь насыг нь хохироожээ

Өнөөдөр /2020.12.03/ өглөөний 07.00 цагийн орчимд "Автобус нэг" ОНӨААТҮГ-ийн хашаанд хүн амины ноцтой хэрэг гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус байгууллагын жолооч нь захиргааны ажилтнаа автобусаараа дайрч амийг нь хохироожээ. Амь хохирогчийн цогцыг одоо ч хэргийн газраас холдуулж чадаагүй бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж байгаа аж. 

Хэрэг өс хонзонгийн шинжтэй байсан уу эсвэл санаандгүй болсон уу гэдгийг бид тодруулж эргэн мэдээлэх болно. 

Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд тус байгууллагын удирдлагууд солигдсон байна. Үүнээс үүдэн ажилчдын дунд бослого, тэмцэл болж нэлээн бужигнажээ. Саяхан нэг ажилтан ажлын байран дээрээ архидаж сахилгын арга хэмжээ хүртэл тооцуулсан үйл явдал болжээ. 




Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

53 минутын өмнө