Хонконгт дахин нэг ардчиллын төлөө тэмцэгчийг баривчиллаа

Хонконгт дахин нэг ардчиллын төлөө тэмцэгчийг баривчиллаа

Өчигдөр /2020.12.02/ Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгч нэрт зүтгэлтэн 24 настай Жошуа Вонгийг эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэсэн шалтгаанаар 13,5 сар хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр Хонконгийн ардчиллыг дэмжигч магнат Жимми Лайг залилангийн хэргээр баривчилжээ. Түүнийг ирэх оны дөрөвдүгээр сард болох шүүх хурал хүртэл цагдан хорих аж. Өнөөдөр болсон анхан шатны шүүх хурлаар Жимми Лайг компанийнхаа төв байрыг түрээслэхийг зөвшөөрөөгүй, хууль бусаар ашигласангэх хэрэгт буруутгажээ. 

Одоогоор Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч гурван идэвхтэн шоронд хоригдоод байгаа юм. Өдгөө 73 настай Жимми Лай нь Хонконг болон Хятадын удирдлагуудыг идэвхтэй шүүмжилдэг, сайн уншилттай Apple Daily сониныг эрхлэн гаргадаг "Next Digital" компанийн үндэслэгч юм. 

“Apple Daily” сонинд бичсэнээр түүнийг компанийн гурван захирлын хамтаар баривчилжээ.  Хятад улсын баталсан шинэ хууль тус бүс нутагт нэг жилийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг зогсоож, энх тайвныг бий болгоно гэж буй ч Хонконг даяар түгшүүртэй байдлыг бий болгоод байна. 

Эх сурвалж: BBC