Т.Болороогийн талийгаач нөхрийн хэрэг хаагдаж болзошгүй гэв

Т.Болороогийн талийгаач нөхрийн хэрэг хаагдаж болзошгүй гэв

-“ХИШИГ АРВИН” ХАМГААЛАЛТЫН АЛБА МЭДЭЭЛЭЛ НЭГДСЭН БАЙДЛААР ӨГНӨ ГЭВ-

Ажлаа хийж байгаад учир битүүлэгээр зургадугаар сарын 20-ны өдөр алга болсон гэх “Хишиг арвин” гэх хамгаалалтын албанд харуулын үүрэг гүйцэтгэж байсан талийгаач 28 настай А-ийн хэрхэн яаж амиа алдсан, хэн буруутай вэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг гэрчгүй, ямар нэгэн гадны нөлөө байхгүй, өндрөөс унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч газар дээрээ нас барсан учир хэн нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй хэрэг хаагдаж болзошгүй гэв.

Талийгаачийг сураггүй алга болсон өдрөөс хоёр хоногийн дараа ар гэрээс нь нагац ах нь очоод орон сууцнаас гарахдаа аль зүгт явсан гэдгийг нь харах гэсэн юм гэхэд нь “Танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан гэж хэлээд камер үзүүлээгүй. Иймээс талийгаачийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байгаа. Учир нь орон сууцны хорооллоос буюу ажлын байрнаасаа гараагүйг нь хяналтын камер шүүгээд харсан бол гэсэн бодол тээсээр буй.

Талийгч А нь нас барснаасаа хойш 16 хоногийн дараа өмхийрсөн олдсон. Оршин суугчид энэ талаар “Орц тэр чигтээ их өмхий үнэртэж байсан тул бид харуулын ажилтнуудад муур үхсэн байх үзсэн дээр биш үү гэж удаа дараа хэлж байсан. Мөн харуулын ажилтнуудаас цахилгаан шат яагаад ажиллахгүй байгааг лавлахад нэг хариуцлагагүй ажилтан бүх түлхүүр аваад ажлаа хаяад явсан гэж хэлж байсан”  гэсэн мэдээлэл өгч байв.

Уг орон сууц нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн ажилчдын байр бөгөөд тэдний охин компани гэгддэг “Хишиг –Арвин” хамгаалалтын алба тэнд ажилладаг байсан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ослын мэдээллийг “Хишиг Арвин Индустриал” ХХК ихээхэн нууцалж байгаа гэв. Хэвлэлийн  хуудаснаа гарсанчлан “Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн томоохон  компани аж.

Тус компанийн дэд захирал, хишиг арвин хамгаалалтын албаны захирал өнөөгийн НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Т гэгч нэгэн эрхэм ажээ.

Биднийг очиж тайлбар, тодруулга авах учраа хэлэхэд Хишиг арвины захирал гэх НИТХ-ын төлөөлөгч Т гэгч эрхэм байхгүй байв. Харин хамгаалалтын албаны ээлжийн дарга гэх ажилтан хэлэхдээ, “Нарийн бичгээр нь дамжуулан даргаас утсаар асуухад нэгдсэн байдлаар бүх хэвлэлийг дуудаж нэг дор бүгдэд нь мэдээлэл өгнө гэсэн. Тийм учраас дарга байхгүй үед мэдээлэл өгөх боломжгүй. Хэд хоногоос мэдээллийг дарга өөрөө өгнө гэв. Харин захирал нь "Мэдээлэл өгвөл хариуцлага тооцно” гэх чиглэлийг ажилтнууддаа өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгөв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө