Б.Хурц нарыг шүүх хуралдааны үеэр ЖАГСААЛ болж байна

2019-07-23 16:31

Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 12 ны өдөр хүртэл хойшлов

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүх хурал өглөө 10:00 цагт эхэлсэн ч гэрчээр ялтан Ц.Амгаланбаатарыг оролцуулах шаардлагатай гэсэн тул хурал 14:00 хүртэл хойшлоод байсан юм. Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 12 ны өдөр хүртэл хойшлууллаа. 

2019-07-23 14:17

Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авч ирснээр шүүх хурал ЭХЭЛЛЭЭ

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хуралдаан Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 11:00 цагт эхэлсэн ч эрүүдэн шүүхэд оролцсон гэх Ц.Амгаланбаатарыг өмгөөлөгчдийн хүсэлтээр авч ирэх хүртэл буюу 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан.

Тэгвэл дөнгөж сая Ц.Амгаланбаатарыг хорих ангиас шүүх танхимд авч ирснээр шүүх хуралдаан эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат шүүх хуралд ирж байгаа нь:

2019-07-23 11:44

Б.Хурц: Би эрүүдэн шүүх тушаал өгөөгүй

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн ч хойшиллоо. Тодруулбал, Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар 14:00 цаг хүртэл хойшилсон байна.

Шүүх хурал завсарлах үеэр сэтгүүлчид ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас сэтгүүлчид “Эрүүдэн шүүсэн тушаалыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа та өгсөн үү, энэ тал дээр тайлбар өгөөч” хэмээн асуухад тэрбээр “Тийм зүйл байхгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэсэн хариултаас өөр зүйл хэлсэнгүй.

Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж.

2019-07-23 11:23

Шүүх хуралд Т.Чимгээ, Б.Булган нар оролцож байна

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүх хуралд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүн мөн ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж, энхэр, Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат нараас гадна ялтан Т.Чимгээ нар оролцож байна. 

Харин шүүх хурлын Гаднах жагсаалд Нэхүүл, МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл ТББ, Хохирогчдын холбооныхон зэрэг хүмүүс оролцож байгаа ажээ.

2019-07-23 10:39

Б.Хурц нарыг шүүх хуралдааны үеэр ЖАГСААЛ болж байна

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн анхан шатны шүүхэд болж байна.

Тус шүүх хуралдааны гадна нэр бүхий, зарим иргэд “Нүд цавчихгүй тэмцэл, Б.Хурц тэргүүтнүүд шударга шийтгэл хүлээх ёстой” зэрэг лоозон барьж шүүгдэгчдийн эсрэг жагсаж байна.