Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудсан уу

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудсан уу

Хөл хорионы энэ үед 18 чиглэлийн байгууллага хэвийн горимоор ажиллана гэж буй. Тухайлбал, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа буюу цагдаа, АТГ  үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм. 

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аар дуудсан байж болзошгүй байна. Учир тэрээр өөрийн твиттер хуудастаа “туслах зураг дарчхаж” гэсэн тайлбартаа АТГ-ын байр руу орж байгаа зургаа нийтэлжээ. 

Учир нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл бий.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө