Ерөнхийлөгч хориг тавиагүй сануулга өгч байна гэж хэлсэн Л.Болд шүүмжлэлд өртөв

Ерөнхийлөгч хориг тавиагүй сануулга өгч байна гэж хэлсэн Л.Болд шүүмжлэлд өртөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд “Энэ бол хориг биш сануулга. Өнөөдөр улсын аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Өнөөдөр ард түмний амьд явах асуудал яригдаж байна. Улс төр хийж буруу тийшээ яваад байна. Олонх, цөөнх улс төрийн үзэл бодол гэж байхгүй. Өнөөдөр төр 24 цаг ажиллах ёстой. Төсөв танах асуудал яригдаагүй, эрэмбэлэх асуудал яригдаж байна” гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадахгүй, шийдвэрээ хамгаалж чадахгүй байна гэх шүүмжлэл өнөөдөр хөврөв.