Судлаачид 81 жил амьдарсан загасыг дэлхийн хамгийн “хөгшин” загасаар нэрлэв

Судлаачид 81 жил амьдарсан загасыг дэлхийн хамгийн “хөгшин” загасаар нэрлэв

Эрдэмтэд Австралийн тэнгисээс 81 настай хадан загас олжээ. Энэ нь эрдэмтдийн нээсэн хамгийн эртний загас юм. Тус загастай хамт Австралийн баруун эргээс 60-аас дээш насны 10 гаруй загасыг мөн илрүүлсэн байна. Түүнчлэн шүрэн арал бүхий Роули Шоалст хэмээх газраас 79 настай “улаан хавчаар” хэмээх загасыг олжээ.

81 настай хадан загас

Загасны насыг тогтоох нь тийм ч амар ажил биш аж. Үүнд нэлээдгүй хугацаа ордог бөгөөд загасны хайрсан дээр цагираг хэлбэрийн зүйлсийг тогтоож, насыг нь тодорхойлдог байна. Үүнээс гадна загасны нугаламын хэсэг, хөвөгч туяаны хэсгүүдээр тодорхойлох аргууд ч байдаг. Гэхдээ эдгээр загаснууд тэнгист амьдардаг хамгийн эртийн амьтан биш юм. 

79  настай "red bass" загас

Арктикийн тэнгисээс гаралтай Гренландын акулууд нь дэлхийн хамгийн урт насалдаг сээр нуруутны тоонд ордог. Копенгагены их сургуулийн судлаачид эдгээр акул 400 гаруй жил амьдардаг гэж тогтоож байсан нь халимаас бараг хоёр зуу гаруй жилээр урт насалдаг гэсэн үг юм. 

Эх сурвалж: CNN