С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг хоёр жил, зургаан сар болгон буурууллаа

С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг хоёр жил, зургаан сар болгон буурууллаа

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр цахимаар явагдсан.

Шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ гаргасан бөгөөд С.Баярт оногдох ялын хэмжээг хоёр жил, зургаан сар болгон бууруулсан байна.

2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм.  Эргэн сануулахад, 12 дугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм. Гэвч 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ.