ВИДЕО: Хөдөлгүүр нь эвдэрсэн онгоц хурдны зам дээр ослын буулт хийжээ

ВИДЕО: Хөдөлгүүр нь эвдэрсэн онгоц хурдны зам дээр ослын буулт хийжээ

АНУ-ын Миннесота мужид өнгөрсөн лхагва гарагийн орой хөдөлгүүр нь доголдсон жижиг онгоц хурдны зам дээр ослын буулт хийжээ. Улмаар зам дээр байсан нэг авто машиныг мөргөж зогссон байна. Азаар ослын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй өнгөрчээ. 

Ослын буултын талаар АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл  мэдээлэл хийж энэ явдлыг мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.  Одоогоор онгоц хаашаа, ямар зорилгоор нисэж байсныг албан ёсоор мэдээлээгүй байна. Харин онгоцны нисгэгч нь Миннеаполис хотын оршин суугч, 52 настай Крейг Гиффорд болохыг тогтоожээ. Гиффорд нь 2017, 2019 онд Өмнөд Африкт болсон нисгэгчийн ур чадвар шалгах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан төдийгүй АНУ-ыг төлөөлж олон улсын тэмцээнд оролцдог нэр хүндтэй нисгэгч аж. 

ҮЗЭХ: 

Эх сурвалж: BBC