4.6 тэрбум жилийн настай сүүлт одны дээжийг авсан Японы  сансрын хөлөг хэт өндрөөс дэлхий рүү шүхрээр буулгах гэж байна

4.6 тэрбум жилийн настай сүүлт одны дээжийг авсан Японы  сансрын хөлөг хэт өндрөөс дэлхий рүү шүхрээр буулгах гэж байна

Японы сансрын уудмыг судлах “JAXA” агентлагийн хөөргөсөн сүүлт одыг судлах “Hayabusa-2” буюу “Шонхор” нэртэй сансрын хөлөг нийтдээ 6 тэрбум км орчим замыг туулж, маргааш 00.00-01.00 цагийн хооронд дэлхийтэй зөрж өнгөрөх юм. Уг сансрын хөлгийг “Ryugu” нэртэй 4.6 тэрбум орчим жилийн настай сүүлт одыг судлах зорилгоор хөөргөж байсан. Улмаар өнгөрсөн оны 12-р сард сүүлт одон дээр бууж, хөрсний дээжээс нь авсан юм.

"Hayabusa-2" хөлгийн авсан "Ryugu" сүүлт одны хөрсний зураг

Тэгвэл хөлөг дэлхий орчмын тойрог замаар явж өнгөрөхдөө сүүлт одны хөрсний дээж бүхий чингэлгийг Өмнөд Австралийн Вумера хотын нутаг дэвсгэрт хэт өндрөөс шүхрээр буулгаад цааш аяллаа үргэлжлүүлэх гэнэ. JAXA-ийн мэдээлж буйгаар хөлөг дэлхийн агаар мандлаас 20 мянга гаруй км-ийн өндрөөс дээжийг буулгах аж. 

Хөрсний дээжийг ачсан чингэлэг нь энгийн принтерийн дайтай жижиг овортой зүйл бөгөөд тээшийн байршлыг тодорхойлж, хайж олох ажлыг Япон, Австрали улсын сансрын агентлагууд хамтран зохион байгуулж байна. Энэхүү судалгааны ажлын нийт өртөг зардал одоогоор 30 тэрбум иенд хүрчээ. Хөрсний дээж бүхий тээш дэлхийн агаар мандалд орж ирэх, буух үйл явцыг Японы “JAXA” агентлаг өөрийн веб хуудас болон цахим сүлжээгээр дамжуулан шууд үзүүлэх юм. 

Эх сурвалж: Guardian