Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх ЗУРГААН жил болно. Та дэмжих үү

Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх ЗУРГААН жил болно. Та дэмжих үү

МАН-ын УИХ-ын 64 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, үүн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд үргэлжилж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдээс УИХ-ын гишүүдийн тоо 108 бүрэн эрхийн хугацаа 5 жил байх, Тусгаар тогтнолын асуудлаар дахин бүх нийтийн санал асуулга явуулахгүй, Ерөнхий сайдаас гадна УИХ-ын 5 гишүүн Засгийн газрын гишүүн байж болно зэрэг өөрчлөлтүүд олон нийтийн дунд мэдээлэл төдий байгаа бол бусад асуудал нээлттэй ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусад сэдвийг тэр бүр хөндөж мэдээллэхгүй байна.

Анх УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 30.2 дахь заалтад “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчилөн найруулсан байна.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан Үндсэн хуулийн төсалд:

39.4.Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлнэ.

39.5.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

39.6.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

39.7.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

39.8.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал батлах бөгөөд Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах, хэлэлцэх, батлах журмыг хуулиар тогтооно.

40.1.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

гэсэн заалтуудыг шинээр нэмсэн байна.

Харин төсөлд өргөн мэдүүлэгчдийн зүгээс Үндсэн хууль шинэчлэгдэн батлагдаад 2020 оны нэгдүгээр сарын 1 ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хугацаа 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн Үндсэн хуулийг өөрчлөлтийг та дэмжиж байна уу?

Нийт: 0 саналтай