ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа. 

12 дугаар сарын 8-ны өдөр нийт шинжилгээ хийсэн хүмүүсийн 5-аас нь коронавирус илэрлээ. Үүнд:

  • Улаанбаатарт-2 /Энэ нь ХӨСҮТ-ийн ариутгагч болон лаборант байна/
  • Сэлэнгэ аймагт-3 /Энэ нь халдвар авсан хүний ойрын хавьтал байна/

Харин Архангай, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодол бүртгэгдсэн нийт халдварын тоо 445, улсын хэмжээнд 893 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 384 хүн буюу нийт тохиолдлын 43 хувь нь эдгэрээд байгаа бол 500 хүн эмчлэгдэж байгаа” гэв.