ЭМЯ: Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 898 боллоо

ЭМЯ: Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 898 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд таван лабораторт нийт 21,470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрлээ.

Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртггэдсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бөгөөд даван шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 447 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 898 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 505 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 414 байна" гэлээ.