Оросын сөнөөгч онгоц БНСУ-ын агаарын хилийг зөрчжээ

Оросын сөнөөгч онгоц БНСУ-ын агаарын хилийг зөрчжээ

БНСУ-ын сөнөөгч онгоцнууд өнөөдөр өглөө тус улсын агаарын орон зайг зөрчсөн /агаарын хил/ ОХУ-ын цэргийн хоёр нисэх онгоцонд 300 гаруй удаа анхааруулах буудлага хийжээ.

БНСУ-ын албаны хүмүүс ОХУ-ын А-50 командлалын цэргийн нисэх онгоц өнөө өглөө тус улсын зүүн эргээр агаарын орон зайг хоёр удаа зөрчсөн гэж буруутаж байна. Тэдний үзэж буйгаар Орос-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт болох үеэр ийнхүү тус улсын агаарын хилийг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN.COM