Э.Сугар-Очир Тайванийн Оюутны лигийн хамгийн том зэрэглэлд тэргүүлж байна

Э.Сугар-Очир Тайванийн Оюутны лигийн хамгийн том зэрэглэлд тэргүүлж байна

Монголын залуу сагсан бөмбөгийн тамирчин Э.Сугар-Очир Тайвань улсын Оюутны лигийн хамгийн том зэрэглэл буюу 1-р дивизоныг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байна. Э.Сугар-Очир нь Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх бодлогын хүрээнд Тайвань улсын Жонжоу их сургуультай байгуулсан гэрээний дагуу тэтгэлэгт хөтөлбөрөөр их сургуульд суралцангаа шигшээ багт нь тоглож байгаа тамирчдын нэг юм.

Тайванийн Оюутны лигийн нэгдүгээр дивизонд Чунгчоу их сургуулийн шигшээ багт Монголоос Э.Сугар-Очир, Д.Баясгалан, н.Саруул-Эрдэнэ нар тоглож байгаа. Тус сургуулийн шигшээ баг үндсэн таван тоглогчтой бөгөөд гурав нь манай улсын залуу тамирчин юм. Дашрамд дурдахад, манай тамирчид очсоноос хойш  тус баг нь анх удаа 1-р дивизон руу дэвшсэн аж.