“Токио 2021” Олимпийн наадмын туршилтын арга хэмжээнүүд ирэх оны III сард эхэлнэ

“Токио 2021” Олимпийн наадмын туршилтын арга хэмжээнүүд ирэх оны III сард эхэлнэ

Японы Засгийн газраас “Токио 2021” Олимпийн наадмын туршилтын арга хэмжээнүүд ирэх оны гуравдугаар сард эхэлнэ хэмээн мэдэгдлээ. Туршилтын арга хэмжээнүүд коронавирусийн улмаас хамгийн их хохирол амссан бүс болох Токио хотод зохион байгуулагдах юм. Хэдийгээр тус улсад коронавирусийн гуравдугаар давалгаа эхэлж буй ч олимпийн наадмын бэлтгэл ажил явагдсаар байна.

Өчигдөр/2020.12.09/ Японд коронавирусийн 572 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ нь өнгөрсөн бямба гарагт бүртгэгдсэн 584 тохиолдлын дараах хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. 

24 цагт бүртгэгдсэн халдварын тохиолдол нь Японы 47 мужийн зургаан хэсэгт, түүний дотор баруун өмнөд хэсэгт орших Киото, Кагошима хэмээх жуулчдын очих дуртай газруудад хамгийн ихээр бүртгэгдсэн байна. Улмаар Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн (SDF) эмнэлгийн ажилчдаа хойд Хоккайдо арлын 330 мянган оршин суугчтай хот руу явуулжээ. Халдвар аялал жуулчлалын бүсийг дагаж илэрч байгаа тул Засгийн газраас “Go To Travel” бүс нутгийн аялал жуулчлалын хөтөлбөрийг зогсоохыг уриалаад байна. 

Эх сурвалж: TheGuardian