Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХААЧИВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХААЧИВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын бүлгийн болон Зүүний хүчний холбооны хуралдаа суухгүй таг, чиг “алга болсон” гэх мэдээлэл байна.

Намын нөхдүүд нь түүнийг хаана явааг эхнээсээ сураглаж эхэлсэн гэх яриа ч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоо хоног сураггүй байгаа бөгөөд олон нийтийн болоод намынхаа үйл ажиллагаанд оролцоогүй аж. Зарим нь түүнийг Тэрэлж дэхь өөрийн амралтын газартаа амарч байгаа гэж ярьж байна.

Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж буй чухал цаг үе. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан саналыг УИХ-аар хэлэлцэхийн тулд МАН, АН, Ерөнхийлөгч нар зөвшилцөх шаардлагатай болсон. Уг зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тэргүүлж байгаа билээ.

Тэд ирэх сарын 10-аас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр саналаа нэгтгэх ёстой. Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүлэг, бүлгээр нь сэдэвчилж олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өчигдөр болсон хэлэлцүүлэгт оролцож Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх өөрийн саналыг танилцуулсан юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн арга хэмжээнд оролгүй хэсэг амрахаар шийдсэн бололтой.

Т.ЭНХЭЛЭЭ