УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар тогтоолын төсөл боловруулж, ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР хэлэлцүүлэхээр бэлтгэжээ

УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар тогтоолын төсөл боловруулж, ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР хэлэлцүүлэхээр бэлтгэжээ

УИХ-ын зарим гишүүн Оюутолгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэжээ. Тодруулбал, ээлжит бус чуулганаар Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн Оюутолгой компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм. Шалгалтын дүнг хэлэлцсэн тохиолдолд Оюутолгойн асуудлаар ГИШҮҮДИЙН БОЛОВСРУУЛСАН тогтоолын төслийг зайлшгүй хэлэлцэх шаардлага үүсэх юм байна.

ТОГТООЛЫН ТӨСӨЛД ОРУУЛСАН ЗААЛТУУД

  1. Оюутолгой компаниас авах татваруудыг тодорхой болгож, эцэслэх.
  2. Гадаад худалдааны гэрээтэй холбоотой асуудлыг тодорхой болгох. Тодруулбал, 2013 оноос хойш бүтээгдэхүүнээ экспортлосон Оюутолгой компани өнөөдрийг хүртэл Монголын талаас гэрээгээ нууцалж байгаа аж. Бүтээгдэхүүнийг ямар нөхцөлтэйгээр, хэдэн төгрөгөөр гадагш гаргаж, эцсийн тооцоогоо хэрхэн хийдэг, жин тооны зөрүүгээ яаж гаргадаг зэрэг бүх мэдээллийг ил болгох.
  3. Оюутолгойн зэс, алт, мөнгө, ховор элементийг аль орон руу, ямар ханшаар зарж буй мэдээллийг ил болгох.
  4. Оюутолгойн уурхайгаас гарах баялийг БНХАУ, Английн лабораторид хийлгэдэг. Харин Монголын Геологийн төв лаборатори болон Гаалийн лабораторид шинжлүүлдэггүй байна. Лаборатори байгуулан тус уурхайгаас гарах баялгийг шинжилдэг болгох.
  5. Оюутолгойн бүтээн байгуулалтын 9.3 хувийг зээлийн хөрөнгөөр босгож байна. Ийм зээлээр уг бүтээн байгуулалтыг хийх нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Үр ашиг муутай учраас Монголын талын хүртэх хувь 2041 он хүртэл хойшлоод байгаа талаар мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс зээлийн хүүг бууруулах.
  6. Дубайн гэрээг сайжруулж, Монголын талын хувь эзэмших хөрөнгийг нэмэгдүүлэх.
  7. АМНОТ авах. Гарч буй бүтээгдэхүүнийг хуваах.
  8. Менежментийн зардлаас бараг 6 хувийг нь Рио Тинто компани авдаг гэрээний заалтыг өөрчлөх.
  9. Банкинд баталгаа гаргасан нөхцөлд Рио Тинто 1.3 хувийн шимтгэл авдаг байдлыг өөрчлө.
  10. Өмнөговийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  11. Говийн гүний усыг хэмнэх аргаыг тодорхой болгох
  12. Дээрх асуудлаар Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын холбогдох ажлын хэсэг Оюутолгой компанид шалгалт хийсэн. Шалгалтын дүнг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж тодорхой чиглэлийг гаргасан. Харин одоо ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм.