Олон улсын эрдэмтдийн баг коронавирусийн үүсэл гарлыг тогтоохоор Ухань хот руу явна

Олон улсын эрдэмтдийн баг коронавирусийн үүсэл гарлыг тогтоохоор Ухань хот руу явна

Олон улсын эрдэмтдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх сард БНХАУ-ын Ухань хотыг зорьж Ковид-19 гарал үүслийг судлахаар болсон талаар ДЭМБ мэдээллээ. Өмнө нь ДЭМБ-аас Ухань руу явж судалгаа хийх хүсэлтийг удаа дараа тавьж байсан юм. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газраас зөвшөөрөл өгөхгүй байсаар хэдэн сар өнгөрч байв. Учир нь АНУ-ын зүгээс Хятад улсыг халдварын анхны дэгдэлтийн нуун дарагдуулахыг оролдсон гэж буруутгасан нь асуудлыг удаашруулахад нөлөөлсөн юм.

Харин энэ удаа Хятадын талаас зөвшөөрснөөр эрдэмтэд Уханьд 4-5 долоо хоног судалгаа хийхээр болж байна. Тэдний гол зорилго нь коронавирус үнэхээр Уханийн далайн амьтны захад үүссэн эсэхийг тогтоох аж. 

Ухань руу явах судалгааны багийн биологич Фабиан Леендерц “ДЭМБ бурууг аль нэг оронд тохох гээгүй. Харин судалгаа хийж халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. Энэ бол гэм буруутай улсыг хайх тухай асуудал огтоос биш” гэжээ.

Эрдэмтэд яг хэзээ явах эсэх тов одоогоор гараагүй байна. Ухань руу явах багт Герман, АНУ, Франц тэргүүтэй орны эрдэмтэн, судлаачид багтжээ.

Эх сурвалж: BBC