АНУ “Moderna”-ийн вакциныг эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо

АНУ “Moderna”-ийн вакциныг эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо

АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газраас өчигдөр /2020.12.17/ “Moderna”  компанийн вакциныг эмнэл зүйд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгожээ. Санал хураалтад 20 мэргэжилтэн оролцсон бөгөөд 20-0-ийн харьцаатайгаар вакциныг дэмжсэн байна. АНУ хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ юм. Вакциныг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэх боломжтой гэж мэдэгджээ. 

АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компани өөрсдийн бүтээсэн буй коронавирусийн эсрэг "mRNA-1273" вакцины сүүлчийн шатны туршилт 94 хувьтай үйлчилж буйг албан ёсоор зарлаж, өнгөрсөн сарын 30-ны өдөр хүсэлтээ явуулсан юм.

Мөн тус компани 2021-2022 оны хичээлийн жил эхлэхээс өмнө 12-18 насны хүүхдүүдэд зориулсан вакцин гарган авахаар ажиллаж байгаа. Вакцины туршилтад аль хэдийн 3 мянга гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд ирэх жилийн намраас өмнө эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр коронавирусийн улмаас дахин сургуулийн үйл ажиллагаа тасалдаж хүүхдийн боловсрол олж авах замд саад үүсэхгүй хэмээн вакцин бүтээгчид үзэж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр өсвөр насны хүүхдүүдэд вакцин нь насанд хүрэгчдээс илүү үр дүнтэй үйлчлэх гэнэ. Мөн вакциныг насанд хүрэгчдийн адил 28 хоногийн зайтай хоёр тунгаар хийх юм байна.  “Moderna”-аас гадна “Pfizer” компани 16 болон 17 насны өсвөр насны хүүхдүүдэд вакцин тарих зөвшөөрөл авах хүсэлтээ Европын Холбоонд илгээсэн юм. Гэсэн ч судалгаа, шинжилгээ дутмаг гэсэн шалтгаанаар тодорхой хариу хэлээгүй байна. 

Эх сурвалж: CNN