ВИДЕО: АНУ-ын дэд ерөнхийлөгч камерны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэлээ

ВИДЕО: АНУ-ын дэд ерөнхийлөгч камерны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэлээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден “АНУ-д коронавирусийн вакцин хийх боломжтой болмогц бүх америкчуудыг албадан вакцин хийлгэхгүй, энэ нь тухайн хүний эрх чөлөөний асуудал юм.

Гэхдээ иргэдийн дунд үүсээд буй айдсыг алга болгохын тулд олон нийтийн өмнө вакцин хийлгэхдээ баяртай байх болно” гэж мэдэгдээд байсан юм. Мөн  Жо Байденаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж В Буш, Билл Клинтон нар олон нийтийн өмнө вакцин тариулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Эдгээр гурван Ерөнхийлөгч асан гурвуулаа Жо Байденыг дэмжигчид юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг батлан харуулахын тулд телевизийн камерны өмнө вакцин хийлгэжээ. Ингэснээр тэр коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Пэнсийн гэргий Карен мөн энэ үеэр вакцин хийлгэжээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден гэргийн хамт Даваа гарагт мөн камерны өмнө вакцин хийлгэх юм.

 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө