Эмэгтэй 14 настай хүүхэд өндрөөс үсрэх гэж байхад нь аварчээ

Эмэгтэй 14 настай хүүхэд өндрөөс үсрэх гэж байхад нь аварчээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 112 дугаар 5 давхар орон сууцны дээвэр эмэгтэй хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.12.20/ өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.4 км замыг туулан 13:09 цагт очиж, Н/14 настай, эмэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.