Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын эхээр АНУ-д айлчилна

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын эхээр АНУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын эхээр АНУ-д дөрвөн өдрийн айлчлал хийхээр товложээ. Тэрбээр энэ сарын 30-ны өдөр /2019.07.30/ Монголоос АНУ-г зорих аж. 

Айлчлалын үеэр  Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх болон хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх аж. 

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр  Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө