БАРИМТ: 6 хүүхэдтэй Б.Болорт “49 хувь” гэх сэдвийг тохож байгаад, төмөр замын асуудлаар ял өгч, хэлмэгдүүлжээ

БАРИМТ: 6 хүүхэдтэй Б.Болорт “49 хувь” гэх сэдвийг тохож байгаад, төмөр замын асуудлаар ял өгч, хэлмэгдүүлжээ

2014-2016 оны хугацаанд Сангийн сайдын алба хашиж байсан, 1970 оны залуусын төлөөлөл, зургаан хүүхдийн эцэг Б.Болор гэх залууг “Эрдэнэтийн 49 хувь” гэх нийгмийн сэтгэл зүйд нэгэнт муу нэртэй болсон сэдвийн ард нууж байгаад хэлмэгдүүллээ гэж хуульчид байр сууриа илэрхийлэх болсон. 

Учир нь Б.Болорыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 49 хувьтай холбоотой асуудлаар анхнаасаа шалгаагүй, түүнийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь үүнд огт хамааралгүй байгаа юм.

Гэтэл дээрх асуудалтай холбогдуулж Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт 3,6-4 жилийн хорих ял оноолоо гэх албаны мэдээлэл энэ оны зун, намрыг дамжин гарч байсныг уншигч та санаж байгаа байх. 

-33.4 КМ ТӨМӨР ЗАМЫН САНХҮҮЖИЛТЭЭС Б.БОЛОР НЬ ХУВЬДАА МӨНГӨ ЗАВШААГҮЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗСЭН Ч, ТҮҮНД 3,6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ-

Тодруулбал, “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал” нь 2016 онд үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнагдаж байсан билээ. Энэхүү төмөр замыг Засгийн газрын тогтоол, концессын гэрээний дагуу “Кью Эс Си” ХХК-иас барьж, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-нд өмчлөлд шилжүүлэн өгсөн байдаг. 

Ингээд тус төмөр замын нийт төсвийг 112 сая ам.долларт тооцон, хүлээн авснаа баталж “Монголын төмөр зам”-ын захирал асан Д.Ганбат нь тухайн үеийн Аж үйлдвэр болон Сангийн сайдад албан тоот хүргүүлсэн байна. Үүний дагуу тухайн үеийн Сангийн сайд Б.Болор вексель (төлбөр тооцооны үнэт цаас) бичихдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ыг зөрчсөн гэж шүүх дүгнэж, гэм буруутайд тооцон 3,6 жилийн хорих ял өгсөн байгаа юм. 

Товчхондоо, Сангийн сайд асан Б.Болор нь “33.4 км төмөр зам”-ын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгагджээ. Харин шүүхээс Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэсэн байгаа юм.

Б.Болор нь Засгийн газар, АҮ-ийн сайдын шийдвэрийг дагасан гэх шүүхийн тогтоол

-ШҮҮХЭЭС Б.БОЛОРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭЖ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ БУРУУТГАЖЭЭ-

Б.Болор шүүх хурлын үеэр “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гарах үед миний бие Сангийн сайдаар томилогдоогүй байсан. Концессын гэрээ байгуулах, өөрчлөлт оруулах зэрэг үйл ажиллагаанд Сангийн яам огт оролцоогүй. Засгийн газрын тогтоолыг Сангийн яам биелүүлэх л үүрэгтэй. Энэ дагуу л ажил явсан” гэж мэдүүлжээ. 

Тодруулбал, үйлдвэрийн сайд Д.Эрдэнбатын санал болгосноор Засгийн газар “33.4 км төмөр зам, терминал”-ыг төрд хүлээн авах тухай шийдвэр гаргаж, санхүүжилтийг нь шийдэхийг Сангийн сайдад үүрэг болгосон байгаа юм. Иймд шүүхээс Б.Болорыг “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт” үйлджээ. 

Үндсэндээ Засгийн газар, холбогдох яам, төрийн өмчит компани нь шийдвэрээ гаргасан байхад Сангийн сайд асан Б.Болорыг ийнхүү буруутгаж, хэлмэгдүүлсэн байгаа юм. 

Харин өнөөдөр тус төмөр замыг төрийн өмчит “МТЗ” ХХК ашиглаж байгаа аж. Уг бүтээн байгуулалт нь оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч, саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайшааж, хувийн хөрөнгө оруулалтаар анх баригдсан төмөр зам хэмээн мэдэгдэж байв. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө