Оюу толгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

Оюу толгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

Монголын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 228 сая ам.долларын татварын акт тавьсныг өнөөдөр зарлалаа. Энэхүү акт нь 2016-2018 оны хоорондох хугацааг хамарч байгаа бөгөөд Оюу толгой ХХК-аас хуулийн хугацаанд багтаан хариу өгөх ёстой. Оюу толгой ХХК-ийн 66 хувийг Нью Йоркийн биржид бүртгэлтэй Turquoise Hill Resources эзэмшдэг. Хувьцааны ханш сүүлийн сар орчмын хугацаанд 50 хувиар өсөөд байсан юм гэж Голомт Капитал ҮЦК-аас мэдээллээ.