О.Баасанхүү гишүүн УЕП Б.Жаргалсайханаас ЖДҮХС-ийн зээлийн хэргийн шийдвэрлэлтийг нэхлээ

О.Баасанхүү гишүүн УЕП Б.Жаргалсайханаас ЖДҮХС-ийн зээлийн хэргийн шийдвэрлэлтийг нэхлээ

ЖДҮХС-ын хөнгөлөлттэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг одоогоос жил гаруйн өмнө дэгдэж шуугиан тарьж байв. Тэрбум тэрбумаар нь зээл авч, бизнесээ өргөжүүлсэн, бүр зарим нь өөр зориулалтаар ашигласан мэдээлэл ч араас нь хөвөрсөн.

Олон нийтэд ил болсон мэдээллийн дараа хууль хяналтын байгууллагаас ЖДҮХС-аас олгосон бүх зээлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн байдаг. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлснийг тухайн үед олон нийтэд мэдээлж байв.

Тэгвэл энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа, хэргийн эздэд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудал хүлээлт үүсгээд байгаа. Иймд шинэ прокурор Б.Жаргалсайханаас уг хэргийн шийдвэрлэлтийг нэхэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “Та бүхнийг томилогдохоос өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан нэр бүхий УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн оролцсон хавтаст хэрэг шийдэгдэхгүй удааширч олон томний хүлээлтийг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэгэнт шалгаж дууссан хэргийг Прокурор мөрдөн байцаах шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэж болохоор байна. Иймд мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхэд шилжих бололцоотой гэх ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хавтас хэрэг ямар шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэхээр байгаа юм. Иймд мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхэд шилжих бололцоотой гэх ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хавтаст хэрэг ямар шатанд явж байгаа, хэрхэн шийдвэрлэх гэж буй талаарх холбогдох мэдээлэл, тайлбарыг УИХ-ын гишүүн миний нэр дээр ажлын 7 хоногт багтаан дэлгэрэнгүйгээр ирүүлэхийг хүсье” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө