Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ТАВАН замыг өнөөдрөөс нэг чигийн урсгалтай болголоо

2019-07-25 12:00

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ТАВАН замыг өнөөдрөөс нэг чигийн урсгалтай болголоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван цэг, Баянзүрх дүүрэг орчимд хоёр цэгийн нийт таван авто замыг нэг чигийн урсгалтай болгох ажлыг өнөөдрөөс буюу  долдугаар сарын 25-наас эхлүүллээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. Өнөөдөр нэг чиглэлд оруулж байгаа зам дээрээс Тээврийн цагаагийн албаныхан мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал хэлэхдээ:

-“Энэхүү замаас гадна өөр дөрвөн зам нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. Эл таван чиглэл дээр замын хөдөлгөөний ачаалал ихтэй бөгөөд бүгд орон сууцны хорооллын дундах зам. Гэтэл хоёр талаасаа тулдаг тул жолооч нар хоорондоо маргалдах улмаар дуут дохиогоо хангинуулах асуудал үүсдэг. Үүнээс улбаалан дуут дохио дугаргаж хүүхэд сэрээлээ, шөнө орой унтуулахгүй байна гэдэг гомдол иргэдээс маш их ирдэг. Иймд хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж иргэдийн гомдол маргааныг шийдвэрлэж байгаа юм. Наймдугаар сарын 10-ныг хүртэл хөдөлгөөний эрчим ачаалал байгатай үед иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг түлхүү гүйцэтгэж ажиллана. Арга хэмжээ авч торгохгүй. Иргэдэд мэдээлэл өгч ажиллана” гэв.

Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж, Баянзүрх дүүрэг дөрөвр хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх замыг тус тус нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орууллаа.

2019-07-22 11:24

Энэ сарын 25-наас зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор энэ сарын 25-н буюу Пүрэв гарагаас эхлэн зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал,

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим зам

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковоос гялс төв хүртэлх зам

Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам

Тиймээс жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ТЦА




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ