АНУ: Сурагч золгүй явдлаар нас барсан ч бүтэн улирлын турш гэрийн даалгавар нь хийгдсээр байжээ

АНУ: Сурагч золгүй явдлаар нас барсан ч бүтэн улирлын турш гэрийн даалгавар нь хийгдсээр байжээ

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд дэлхийн эдийн засаг, техник технологи, боловсрол соёл гээд олон салбарт багагүй өөрчлөлт гарч, хүн төрөлхтөн ч үүнд дасан зохицох шаардлага тулгарсаар байна. Бактери устгагчтай гар утас, чихэвчтэй амны хаалт, автоматаар ажилладаг цахилгаан шат, түргэн хоол зөөдөг жолоочгүй машин гээд бидний амьдардаг ертөнц текник, технологийн үсрэнгүй хөгжилд шилжсээр.

Үүнээс гадна цар тахлын эдийн засгийн хямралаас үүдэж олон бизнесийн салбар үгүй болсон бол зарим бизнесийн хувьд харин ч ашигтай нөхцөлд шилжсэн гэж ойлгож болно. Үүний нэг жишээ бол оюутан сурагчдын гэрийн даалгаварыг хийх бизнес. Халдвараас үүдэн дэлхийн өнцөг булан бүрт танхимаар хичээллэх байдлыг зогсоож, бүх шатны сургалтын байгууллага цахим хэлбэрт шилжсэн.

Үүнтэй холбоотойгоор мянга мянган оюутан сурагчид цахимаар үзсэн хичээлээ бататган, хийсэн даалгавар, бие даалт зэргээ багш руугаа цахимаар явуулах шаардлага тулгараад буй. Тэгвэл дэлхийн олон улс оронд оюутан сурагчдын гэрийн даалгаварыг хийж өгөөд төлбөр авах бизнес коронавирусийн үед ихээхэн эрэлт хэрэгцээтэй болжээ. Үүнтэй холбоотой нэгэн ахлах сургуулийн сурагчид хачирхалтай явдал тохиолдож, гэр бүлийнхнийг нь багагүй цочирдуулсан байна.

-АНУ-ЫН НЭГЭН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ АВТО ОСЛООР НАС БАРСАН Ч ТҮҮНИЙ ГЭРИЙН ДААЛГАВАР БҮТЭН УЛИРЛЫН ТУРШ ХИЙГДЭЖ, БИЧСЭН ЭССЕ НЬ Ч ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ-

Тодруулбал, АНУ-ын Колорадо мужийн “Cole” хэмээх ахлах сургуулийн сурагч болох 16 настай Дэйвид өнгөрсөн зун автомашины осолд орж золгүй байдлаар нас баржээ. Гэтэл хичээлийн жил эхлээд бүтэн улирлын турш хичээлийнхээ даалгавар бүрийг амжилттай хийж, тестээ бөглөж, бие даалтаа ч алгасалгүй гүйцэтгэж байсан байна. Ингээд тухайн улирлын дүн гарч, өнгөрсөн хугацаанд амжиллтай суралцсан мөн түүний бичсэн “хүмүүс хоорондын харилцааны онцлог”-ийн талаарх эссе бичлэг нь ч шилдэг эссе бичлэгүүдийн тоонд багтсан талаарх зурвас түүний цахим хаягт ирснийг нь эгч нь анх олж харжээ.

Үүнийг хараад маш их гайхаж, цочирдсон  Дэйвидийн эгч энэ талаар эцэг эхдээ дуулгаж, тэд ч сургуулийн захиргаанд хандсан байна.

Гэтэл тухайн хүү нас барахынхаа өмнө оюутан, сурагчдын гэрийн даалгаварыг хийдэг нэгэн компанитай гэрээ байгуулсан байсан нь тогтоогджээ. Тэрээр тус компанитай нэг жилийн гэрээ байгуулсан байсан бөгөөд бүтэн жилийн төлбөр болох 800 гаруй долларыг ч төлсөн байж. Үүнийг мэдсэн гэр бүлийнхэн нь маш их гайхаж, гэртээ буцаж очоод хүүгийнхээ өрөөнөөс тус компанитай байгуулсан гэрээг олжээ. Тус гэрээ нууцлалын өндөр түвшинд хийгдсэн бөгөөд үйлчлүүлэгч болон компаний талаар хэн хэн нь нууцлах үүрэг хүлээсэн байна.

-ТУХАЙН БИЗНЕС НУУЦЛАЛЫН ӨНДӨР ТҮВШИНД ЯВАГДДАГ БӨГӨӨД АНУ-ЫН 10 ГАРУЙ МУЖ УЛСАД ХУУЛИАР ХОРИГЛОДОГ БАЙНА-

Хичээл заах, гэрийн даалгавар хийх зэрэг байдлаар ажилладаг компаниуд нь цагийн ажил хайж буй онц сурлагатай оюутнууд мөн эрдэм шинжилгээний ажилчдыг ихэвчлэн ажиллуулдаг байна. Мөн үйлчлүүлэгчид болох оюутан, сурагчдын ихэнх нь нэрээ нууцалж, тус компаний вэбсайтад ханддаг гэжээ. Үүнтэй адил төстэй олон вэбсайтууд цахим орчинд байдаг ч ихэнх нь хуурамч байдаг тул оюутан сурагчид маш, найдвартай олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн томоохон компаниудад ханддаг гэнэ. Гэвч зарим тохиолдолд даалгавар гүйцэтгэгч нь маш сайн хэмжээнд байж чадахгүй бол нарийн мэдрэмжтэй багш нарт баригдах тохиолдол ч байдаг ажээ.

Энэхүү бизнесийг олон улсад хуулиар хориглодог хэдий ч коронавирусийн халдварын үед уг бизнес маш эрчимтэй байж, эрэлт ч их байгааг судлаачид анхааруулсаар байна. АНУ-ын арав гаруй муж улсад энэхүү биеэесийн эсрэг хууль тогтоомж байдаг бөгөөд Австралид хууль тогтоогчид хууран мэхлэх үйлчилгээ үзүүлэх, сурталчлах гэмт хэрэгт тооцогдох шинэ хууль тогтоомжийн талаар хэлэлцэж байна. Их Британид дээд боловсролын байгууллагууд мөн энэхүү үйлчилгээ үзүүлдэг вэбсайтуулыг түгжихийг Google-ээс хүсчээ. Судлаачид дан ганц хууль тогтоомж нь энэхүү луйврын бизнесийг шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд боловсролын байгууллагууд сурагчиддаа шударга байдлын талаар илүүтэй заах, боловсролын үнэ цэнийг сурталчлахад гол анхаарлаа хандуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө