"Тесо" корпорацийн “Зөв аарц” БНСУ-д зарагдаж эхэлжээ

"Тесо" корпорацийн “Зөв аарц” БНСУ-д зарагдаж эхэлжээ

Тесо корпораци 2009 оноос эхлэн “Зөв аарц” гэсэн нэрийн доор аарцны ундаа, найруулдаг хуурай аарц болон аарцтай үрэлийг үйлчилгээнд гаргаж, олон мянган үнэнч хэрэглэгчидтэй болсон билээ.

Тэгвэл монгол улсын нэгэн томоохон брэнд болсон “Зөв аарц” БНСУ-д зарагдаж эхлэхээр болж, зөвшөөрлөө авчээ. “Coupang” гэх томоохон онлайн худалдааны дэлгүүрт тус брэндийн бүтээгдэхүүнүүд зарагдаж эхэлсэн бөгөөд чацарганы найрлагатай  нь бүр ч эрэлт ихтэй байгаа аж.