Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “12 дугаар сарын цахилгааны нэхэмжлэх”-ийн талаар тайлбар өгөв

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “12 дугаар сарын цахилгааны нэхэмжлэх”-ийн талаар тайлбар өгөв

Энэ оны долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл бүх айл өрх болон зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг өмнөх оны төлбөртэй нь дүйцүүлж чөлөөлөх шийдвэр гарсан. Иймд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2020 оны арван хоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.

ТЭРЭЭР: 

"Шинэ оны мэнд хүргэе.  2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм.Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж —гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья.  Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.

Н.Тавинбэх




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө