Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын талаар Цагаан ордноос мэдээлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын талаар Цагаан ордноос мэдээлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын эхээр АНУ-д айлчлах тухай мэдээлэл бий. Тус айлчлалын талаар АНУ-ын Цагаан ордоноос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдээлэлд,  “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авна.   

Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Мөн Ерөнхийлөгч Трамп, Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дээдлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

Эх сурвалж: www.whitehouse.gov