Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийж байна

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг өдрийн хүрээнд маргааш буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна.