Хакүхо Даваажаргал коронавирусийн халдвар авсныг Японы Сүмогийн холбооноос мэдэгдлээ

Хакүхо Даваажаргал коронавирусийн халдвар авсныг Японы Сүмогийн холбооноос мэдэгдлээ

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ. Энэ талаар Японы Сүмогийн холбооноос өнөөдөр /2020.01.05/ мэдэгдлээ. Одоогоор халдвар авсан гэдгийг баталснаас өөр ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй үзүүлэлттэй барилдаж буй хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгсөн талаар бид мэдээлж байв.

Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон. Хэрэв Хакүхо энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах өндөр магадлалтай байгаа юм. Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: NHK