Үймээний улмаас Д.Трампын Фейсбүүк, Инстаграм, “Youtube” сувгуудыг хаав

Үймээний улмаас Д.Трампын Фейсбүүк, Инстаграм, “Youtube” сувгуудыг хаав

Вашингтон хотноо болсон Сенат, Конгрессын гишүүдийн Ерөнхийлөгчийн сонгуулийг батлах хуралдааны үеэр Д.Трампыг дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, Капитолыг ордон руу дайран орсон тухай бид мэдээлсэн. Мөргөлдөөний дараа Д.Трамп дэмжигчдэдээ хандан хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Улмаар тветтер компаниас түүнийг хаягийг 12 цагийн хугацаатай хаагаад байсан юм.

Гэвч үргэлжлүүлэн фейсбүүк хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийсээр байсан тул тус компаниас ч арга хэмжээ авч түүний цахим хаягийг 24 цагийн хугацаатай хаажээ. 

Фейсбүүк компаниас гаргасан мэдэгдэлд "Д.Трампын хуудаст хоёр ч удаа манай журамд нийцэхгүй зөрчил гарсан тул бид 24 цагийн хугацаатайгаар хаягийг нь хааж байна. Ингэснээр тэр 24 цагийн хугацаанд бичвэр, зураг, видео байршуулж чадахгүй болох юм” гэжээ. 

Үүгээр ч зогсохгүй түүний “Youtube”,  Инстаграмын хаягууд нь ч хаагджээ. Трамп Инстаграм хуудсыг тийм ч идэвхтэй ашигладаггүй ч дагагч ихтэй бөгөөд ихэвчлэн гэр бүлийнхэн болон алдартнуудтай авахуулсан зургаа нийтэлдэг байсан юм.

Эх сурвалж: Guardian