Төв аймгийн Жаргалант сумын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэв

2021-01-07 11:00

Төв аймгийн Жаргалант сумын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэв

Төв аймгийн Жаргалант суманд сэжигтэй тохиолдол илэрч PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай мэдээлэл манай редакцид эх сурвалжаас ирсэн.

Тэгвэл тус иргэний баталгаажуулсан шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа талаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төв ийн эмч бидэнтэй холбогдож  мэдэгдлээ. 

Тус суманд уржигдараас буюу энэ сарын 05-ны шөнөөс хөл, хорио тогтоосон бөгөөд усны худаг нь тодорхой цагт онгойх, иргэдийг гэрээс нь гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Дээрх сэжигтэй тохиолдлын хувьд Мөнххада компанийн голомттой холбоотой гэх мэдээлэл байгаа юм. 

2021-01-06 21:11

ШУУРХАЙ: Төв аймгийн Жаргалант суманд тэг зогсолт хийжээ

Төв аймгийн Жаргалант суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч аймгийн онцгой комисс хуралдаж буй талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл уг сэжигтэй тохиолдол батлагдсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. 

Бид энэ талаар Жаргалант сумын иргэнтэй холбогдож тодруулахад "Өчигдөр оройноос хойш тэг зогсолт хийсэн. Гэрээсээ ч гарч болохгүй байна. Бидэнд өгсөн мэдээллээр хүү нь Мөнххада ХХК-д ажилладаг хөгшнөөс илэрсэн гэсэн л яриа байна" гэв. 

Үүнээс үүдэлтэйгээр аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 11-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарлаж, Төв аймаг руу орох, гарах хөдөлгөөний хаажээ.

Мөн Төв аймгийн төвд нэг сэжигтэй тохиолдол гарч РCR шинжилгээний хариуг нь хүлээж буй бололтой.  

Тус тохиолдол Ачтан эмнэлэг эсвэл Мөнххадагийн голомттой холбоотой байж болзошгүй байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө