"Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү"

"Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү"

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавируст халдварын 13 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Эдгээрийн 12 нь Ачтан болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой бол нэг нь Баянзүрх дүүргийн Голомт банкны салбарт ажилладаг теллер байна.

Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12 дугаар сарын 28-аас хойш  үйлчлүүлсэн иргэд харъяа цэгүүддээ шинжилгээ өгөхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа уриаллаа.