Хойд Солонгост 5 мянган хүн амны хаалтгүй хуралдсан нь эрсдэл үүсгэхийг анхааруулжээ

Хойд Солонгост 5 мянган хүн амны хаалтгүй хуралдсан нь эрсдэл үүсгэхийг анхааруулжээ

Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн халдвар нэвтэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатгаж байгаа талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн.

Хойд Солонгосын талаас тус улсад халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж мэдээлээд байгаа ч дэлхийн бусад улс орнууд тус улсад халдварын тохиолдол илрэхгүй байх боломжгүй гэж сэрдэж байгаа юм.  Жилийн өмнө коронавирусийн халдвар илэрсэн даруйд тус улс хилээ хааж хатуу хориг тавьсан.

Одоогийн байдлаар халдвараас сэргийлсэн хатуу чанга дүрэм журмыг ард иргэдэдээ ягштал мөрдүүлж, заавар зөвлөмжийг дагаагүй хоёр хүнийг цаазаар авсан тухай олон улсын хэвлэл мэдээлсэн юм.

Харин энэ цаг үед Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн нам түүхэндээ найм дахь удаагаа намын их хурлаа зохион байгуулжээ. Цар тахлын үед 5,000 хүнийг нэг дор цуглуулан амны хаалтгүй хуралдсан нь өндөр эрсдэлтэй гэдгийг бусад улс орнууд анхааруулж буй. Хэрвээ халдварын тархалт хяналтаас гарсан тохиолдолд Хойд Солонгосын эрүүл мэндийн салбарын хүчин чадал ачааллаа дийлэхгүй нуран унах тул урьдчилан сэргийлэх хатуу чанга арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж шинжээчид тайлбарлажээ.