УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 05-ны өдөр хэлэлцжээ. 

Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. 

Мөн шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь 13,930,443 төгрөгийг хохирогч тал УБТЗ-ХХН-т нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2,688,000 төгрөгийг Монголын мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтэд олгуулахаар шийдвэрлэлээ.