Хөл хорионы дэглэмийг хагас сараар сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах санал яригдаж эхэлжээ

Хөл хорионы дэглэмийг хагас сараар сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах санал яригдаж эхэлжээ

Энэ долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Улаанбаатар хотод тогтоогоод буй бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ.

Түүнээс хойш хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулж, үйлдвэр, үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг УОК-оос мэдээлж байсан.

Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд нэмэгдсээр байгаа тул хөл хорионы дэглэмийг сунгах тухай асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.  Тодруулбал, хөл хорионы дэглэмийг хагас сар орчим хугацаагаар сунгах, ингэхдээ дүрэм журмыг илүү чангатгах, хязгаарлалтад ороогүй 15 байгууллагын тоог багасгах зэрэг саналуудыг мэргэжлийн байгууллага, судлаачдаас УОК-т гаргасан байна. Эдгээр саналыг энэ долоо хоногийн төгсгөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх юм.