Дарханд зөвшөөрөлгүй, нууцаар нэвтэрвэл 14 хоногийн тусгаарлалтын мөнгөө өөрөө гаргана

Дарханд зөвшөөрөлгүй, нууцаар нэвтэрвэл 14 хоногийн тусгаарлалтын мөнгөө өөрөө гаргана

Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймаг руу хулгайн замаар хүн тээвэрлэх зөрчил их гарах болсон байна. Ингэхдээ шинжилгээ өгөөгүй иргэдийг зөөвөрлөж Зөрчлийн хуулийн 5.13.2 заалтыг зөрчсөн байна. 

Үүнтэй холбоотойгоор хууль зөрчсөн хүмүүсийг Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд тус аймгийн удирдлагууд нөхцөл байдалтай  холбогдуулан шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, хорио, цээрийн дэглэм зөрчиж хууль бусаар хүн тээвэр хийсэн жолооч мөн баривчлах, торгох арга хэмжээ авахаас гадна зорчигчдын хамтаар 14 хоног өөрийнх нь мөнгөөр тусгаарлалтад оруулах шийдвэрийг гаргажээ. 




“BONUS BOOST” BSB-д

22 минутын өмнө