ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч болон бусад халдварын голомттой холбоотой нийт 33 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч болон бусад халдварын голомттой холбоотой нийт 33 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33  хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн  хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч бол бусад нь “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчин тэдний гэр бүлтэй холбоотой, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байна.

Баянгол дүүргийн 6-р хорооны байрны нэг орцноос нийт зургаан хүн халдвар авсан нь батлагдлаа. Эдгээрийн дотор “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчдын гэр бүл болон “Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборант, ИНЕГ-т ажилладаг нэг иргэн байсан тул онгоцны буудалд хязгаарлалт тогтоож шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн эдгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоож шинжилгээ авах ажил зохион байгууллаа. Баянгол дүүрэгт өнөөдөр өглөөнөөс эхлэн хэрэгжүүлж буй хязгаарлалт нь дээрх халдварын тохиолдлуудтай холбоотой шуурхай арга хэмжээ гэдгийг иргэдийг ойлгоосой гэж хүсэж байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 571 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварын тоо 897. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1395, үүнээс 896 буюу 64,2 хувь нь эдгэрсэн байна" гэв.