Д.Трампын туслах ажилтнууд сайн дураараа ажлаасаа гарах өргөдлөө өгч эхэлжээ

Д.Трампын туслах ажилтнууд сайн дураараа ажлаасаа гарах өргөдлөө өгч эхэлжээ

АНУ-ын Капитолд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах хурлын үеэр үймээн, самуун дэгдсэн нь Д.Трампын нэр хүндийг ихэд унагаж эхэллээ. Тэрээр өчигдөр /2021.01.07/ чуулган эхлэхээс өмнө хийсэн мэдэгдэлдээ “хэзээ ч бууж өгөхгүй”-гээ илэрхийлж, өөрийн дэмжигчдэд хандан “одоо бол хүлцэнгүй байх цаг биш” гэж хэлсэн юм.

Трампын мэдэгдлийн дараа дэмжигчид нь чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсноор мөргөлдөөн гарч, нэг хүн амиа алдсан бол удалгүй нас барагсдын тоо дөрөв болов. 

Сонгуулийн үр дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Д.Трампын нэр дэвшсэн Бүгд Найрамдах намыг хагаралд оруулжээ. Тус намын гол удирдлагууд Д.Трампыг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, АНУ-ын Үндсэн хуулийн 25 дахь өөрчлөлтийн дагуу түүнийг 1 нэгдүгээр сарын 20-оос өмнө огцруулах асуудал ч яригдсан байна. 

Үүгээр ч зогсохгүй ажлаа өгөхийн өмнө үймээнийг зохион байгуулсан гэж түүний тамгын газрын удирдлагууд, туслахууд гадаад дахь тусгай элч нар өчигдрөөс ажлаасаа гарах өргөдлөө өгч эхэлсэн байна.

Мөн Капитолын Ордны томоохон албан тушаалтан Габриэль Норонха “Ерөнхийлөгч Трамп өнөөдөр Капитолийн ордон руу дайрсан босогчдын бүлэглэлийг өдөөсөн. Тэрбээр засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхийн эсрэг бүхий л боломжоо ашиглаж байна. Түүний үйлдэл ардчилал болон Бүгд найрамдах улсад заналхийлж байна" гэж Д.Трампыг эрс буруутгаж твиттерт жиргэснийхээ дараа ажлаасаа халагджээ.  Энэ мэт өчигдөр болсон үймээний улмаас Америкийн дотоод улс төрийн харилцаа тун хурцадмал байдалд шилжлээ. 

Эх сурвалж: WashingtonPost