ОХУ-д хөлдсөн хүрхрээний мөс нурж нэг хүн амиа алдаж, бага насны хүүхэд хүнд бэртжээ

ОХУ-д хөлдсөн хүрхрээний мөс нурж нэг хүн амиа алдаж, бага насны хүүхэд хүнд бэртжээ

Өчигдөр /2021.01.07/ ОХУ-ын зүүн зүүн хэсэгт орших Камчаткийн хойг дахь Вилючинскийн хүрхрээний хөлдсөн мөс нурсны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хүнд гэмтжээ. Тус хүрхрээ нь 40 метрээс өндрөөс доош урсдаг бөгөөд  аялагчид мөсөнд дарагдаж, аврах багийнхныг дууджээ. Улмаар аврагчид нас барсан нэг иргэний цогцсыг гаргаж, гэмтсэн гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Гэмтсэн хүмүүсийн дунд аав, хүү хоёр байсан бөгөөд хүүгийн биеийн байдал тун хүнд, сэхээн амьдруулах тасагт байгаа аж. 

Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ойролцоох галт ууланд дэлбэрэлт гарснаар нуралт үүссэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч мэргэжлийн байгууллагууд эцэслэн тогтоогоогүй байна. 

Вилючинскийн хүрхрээ нь Вилючинскийн галт уулын энгэрт орших мөсөн голоос эх авч урсдаг. Тус газар нь хойгийн аялал жуулчлалын алдартай газруудын нэг бөгөөд жил бүр олон жуулчид өвлийн цагаар ирдэг. 

Эх сурвалж: Риановости