“Apple”, “Hyundai” компаниуд цахилгаан автомашин бүтээх ажилд хамтрах болсноо зарлав

“Apple”, “Hyundai” компаниуд цахилгаан автомашин бүтээх ажилд хамтрах болсноо зарлав

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai”, технологийн "магнат" “Apple” компаниуд цахилгаан автомашин бүтээх ажилд хамтрах болсноо зарлалаа. Өнгөрсөн сард “Apple” компани автомат жолоодлого бүхий өөрөө явдаг автомашиныг 2024 онд худалдаанд гаргахаа төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Ингэхдээ “Apple” өөрийн бүтээсэн батарейн шинэ технологийг ашиглах юм. Өөрөөр хэлбэл шинээр гаргах автомат жолоодлоготой машин нь тэдний бүтээсэн шинэ батарейтайгаар цэнэглэгдэж ажиллана гэсэн үг юм.

Түүнчлэн шинэ автомашиндаа олон тооны “lidar” мэдрэгчийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Зайнаас объект мэдрэх зориулалттай уг лазерын технологийг саяхан iPhone-12 Pro загварын ухаалаг гар утасны камерт нэвтрүүлсэн билээ. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор шинэ машины нээлт 2025 он хүртэл хойшлогдох магадлалтай байгаа юм. 

Одоогоор хоёр компанийн зүгээс анхан шатны гэрээ хэлэлцээрийг хийж байгаа гэдэг мэдээллийг л нийтэд цацсан ч мэдэгдсэн ч хамтран ажиллах болсон нь баттай боллоо. Энэ мэдээ гарсны дараа “Hyundai” компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өсжээ.

Эх сурвалж: BBC