Я.Содбаатар: Хичээлийг танхимаар болон цахимаар хослуулж явуулна

Я.Содбаатар: Хичээлийг танхимаар болон цахимаар хослуулж явуулна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Шадар сайд Я.Содбаатар: 2020-2021 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна. Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдарч байна.  Мөн 11-12-р ангийнхан 137 мянган нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн. Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Цаашид хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагааг бүх шатанд танхимын болон танхимын хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Теле хичээлийг заахгүй байгаа. ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэн байгаа. Теле хичээлийг үнэ төлбөргүй байршуулсан. Мөн цахим давтлагыг сайн дураараа явуулж байна. Эмзэг бүлгийн өрхийн сурагчдад зориулаад хэвлэмэл хичээл бэлтгээд түгээж байгаа. Хоёрдугаар сараас хүүхдүүдийг танхимд хичээллүүлж болох эсэхийг судална.

Мөн сурагчдын хичээлийг хоёрдугаар сарын 01-ээс эхлэн танхимд явуулах эсэх асуудлаар эцэг, эхчүүдээс санал авч эхлээд байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө