“Pfizer”-ийн вакцин мутацид орсон коронавирусийн эсрэг үйлчилж буйг тогтоожээ

“Pfizer”-ийн вакцин мутацид орсон коронавирусийн эсрэг үйлчилж буйг тогтоожээ

Америк, Германы Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцин коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарт үйлчилсэн нь лабораторийн судалгаагаар тогтоосон талаар CNN агентлаг мэдээлжээ. Судлаачид мутацид орсон вирусээр өвчилсөн 20 хүнд эмнэлзүйн туршилтаар вакцин хийсэн байна. Улмаар өвчтөнүүдийн цусны дээжээс авсан шинжилгээгээр вирусийн мутаци устсан нь тогтоогджээ. 

Эрдэмтэд энэхүү судалгааг нааштай хүлээж авсан ч коронавирусийн хувилбар нь маш олон янз байх тул илүү өргөн хүрээнд судлах шаардлагатай гэж үзэж байна. 

Их Британи, Өмнөд Африкт илэрч буй халдварлах чадвар өндөр коронавирусийн шинэ хувилбарт одоо хийгдэж буй вакцинууд нөлөөлөх эсэх асуудал сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг татаж буй. “Pfizer”-ийн зүгээс өөрсдийн бүтээсэн вакцин шинэ хувилбарт ч нөлөөлнө хэмээн мэдэгдэж буй ч судлаачид үүнийг шинжлэх ухаанаар нотлохоос цааш баттай хэлэх боломжгүй гэж үзэж байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө