ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13  хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 6 нь “Ачтан” эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хүмүүс бол бусад нь  Тэнүүн-Огоо, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 584 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварын тоо 910. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1408 , үүнээс 896 буюу 64,2 хувь нь эдгэрсэн байна" гэж мэдээллээ.