Ажлын үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцвол QR кодыг хураах болсныг анхаарууллаа

Ажлын үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцвол QR кодыг хураах болсныг анхаарууллаа

Нийслэлийн онцгой комиссоос 15 салбар, чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагын алба хаагч, ажилчдад QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Тэгвэл хуурамч QR код үйлдэх болон зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан биш байж QR код авч ашиглах зэрэг асуудлын улмаас ажлын үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож буй автомашины QR кодыг хураан авахаар болжээ. Иймээс үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбар, чиглэлийн алба хаагч, ажилчид өөрсдийгөө нотлох ажлын үнэмлэхээ биедээ авч, замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.