Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амралтын өдрүүдэд хөдөлгөөн хязгаарлажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амралтын өдрүүдэд хөдөлгөөн хязгаарлажээ

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ амралтын өдрүүдэд Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл хийх учраас Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлаад байгаа ажээ.

Тодруулбал, Хөвсгөл аймагт коронавирүсний халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Харин тус ажлыг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хийж байгаа ажээ. Ингээд амралтын энэ өдрүүдэд худалдаа үйлчилгээний  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, ирэх даваа гарагт захуудад ариутгал хийх аж. Энэ үеэр иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хэмээнд хязгаарлах бөгөөд онцын шаардлагагүй бол гэртээ байх хэрэгтэйг аймгийн Шуурхай штабаас нь анхааруулжээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө